Ирэх есдүгээр сард дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 6, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 12-18, бусад нутгаар 8-12 градусын дулаан байна.
Харин тухайн сарын агаарын дундаж температур Увс, Сэлэнгийн нутаг, Завхан, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын хойд, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дундаж орчим байх төлөвтэй.
Есдүгээр сарын агаарын температурын урьдчилсан төлөв
Есдүгээр сард олон жилийн дунджаар Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25-40, Алтайн өвөр говиор 0-5, бусад нутгаар 5-25 мм хур тунадас ордог.
Харин энэ жил Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх нутаг, Увсын зүүн, Архангайн баруун, Баянхонгор, Булган, Төв, Хэнтийн хойд, Өвөрхангайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дундаж орчим байх төлөвтэй байна.
Есдүгээр сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)