Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Тариаллагын нуур гэх газар өнөөдөр 04.37 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 05.21 цагт ШУА-ын Одон орон судлал, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлсэн байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Алаг-Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаас тодруулахад хүмүүст чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учруулаагүй гэжээ.