Ховд аймгийн Зэрэг сумын нутагт орших Бөөрөгийн-Ам гэх газар энэ сарын 18-нд хүчтэй аадар бороо орж, таван өрхийн 26 хүн, 5000 бог мал Бөөрөнгийн голын усанд боогдсон тухай дуудлагыг тухайн өдрийн 17.15 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 15 километр замыг туулан Бамбай гэх газар 19.00 цагт очиж үлдсэн 10 километр замыг явганаар туулж очжээ.
Тэднийг очиход тухайн газарт 12 хүн, 14 хүүхэд байжээ. Алба хаагчид аврах ажиллагааг зохион байгуулж энэ сарын 19-ний өдрийн 06.00 цагаас эхлэн иргэн Ж, Н, Б, Г, Д нарын 2000 бог малыг усаар гаргасан бөгөөд ширүүн бороо үргэлжлэн орж байгаа тул 21.00 цагт зогсоосон гэнэ. Үргэлжлүүлэн өнөөдөр 06.00 цагаас аврах ажиллагааг дахин үргэлжлүүлсэн байна.