Улаанбаатар хотын хэмжээнд 2021 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 105 га талбайд ойг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулсан хэмээн нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Үүнээс ойжуулалтын ажлыг 30, зурвасыг 50, ногоон зурвасыг 25 га талбайд хийж, нөхөн сэргээх арга хэмжээ авсан байна.
Мөн НИТХ-ын 2018 оны 17/9 дүгээр тогтоолын дагуу "Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах дэд хөтөлбөр"-ийн хүрээнд Байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газартай хамтран үйлдвэрлэлийн ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс буюу Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь мах комбинатын гүний худгийн 50 га талбайд мод тарих ажлыг гүйцэтгүүлэн байна.
Өдгөө тухайн сав газартаа зонхилон ургадаг Улиас, Хайлаас, Бургас гэх гурван төрлийн навчит модоор ногоон зурвасын ажлыг гүйцэтгэжээ.