Говь-Алтай аймгийн Алтай суманд өчигдөр 15.30-16.10 цагийн хооронд хүчтэй аадар бороо оржээ. Үүний улмаас үер бууж аж ахуй нэгж, албан байгууллагын зоорины давхарт үерийн усанд автсан тухай найм, айлын хашаа, гэр урссан 29, нийт 37 дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Тиймээс Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрынхан ажлын таван хэсэг байгуулж, таван айлын найман иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн байна.
Үүнээс гадна ойрын өдрүүдэд хур тунадас их буусны улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн, Бүрэнтогтох, Ховдын Зэрэг сумын нутагт үеэр буусан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.