Өмнөговь аймгийн Сэврэй сумын нэгдүгээр багийн нутагт орших Шинэ-Ус гэх газар өчигдөр 07.44 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг ШУА-ын Одон орон судлал, геофизикийн хүрээлэнгээс 07.53 цагт Онцгой байдлын ерөнхий газарт цахим шуудангаар ирүүлсэн байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сэврэй сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн гэнэ.