Сүүлийн 10 жилд АНУ-ын цагаан арьстан хүн ам анх удаа цөөрч, бусад угсаатны тоо өссөнийг тооллогын явцад тогтоожээ. Тус улсад хүн амын тооллого явуулж эхэлсэн 1790 оноос хойш анх удаа цагаан арьстнууд цөөрсөн үзүүлэлт гарсныг хэвлэлүүд нь онцолсон байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар АНУ-ын хүн ам 331.4 сая байсан нь 2010 онд явуулсан тооллогынхоос 7.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ хугацаанд испаниас өөр хэлтэй, цагаан арьстан хүн амын тоо 2.6 хувиар цөөрч, 191 сая болжээ. Энэ бүлэг одоо нийт хүн амынх нь 57.8 хувийг эзэлж байгаа аж. Төрөлт буурсан нь үүнд нөлөөлсөн хүчин зүйлүүдийн нэг гэнэ. Түүнэчлэн өнгөт арьстны тоо 3.76 хувиар нэмэгджээ. Мөн испани хэлтнүүдийн тоо 23 хувиар өсөж, 62.1 саяд хүрчээ.