Францын зүүн өмнөд нутгийн Вар мужид ойн түймэр гарч, хурдан газар авч байгааг Дотоод хэргийн сайд Жеральд Дарманен нь твиттер хуудсандаа мэдээлжээ. “Var-Matin” сонинд бичсэнээс үзвэл түймэр эхлээд Гонфарон хотын ойролцоо асжээ. Үүний улмаас хэдэн зуун га ой мод, бут галд өртөж, хэд хэдэн суурин газрын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна. Тус улсын энэ бүс нутагт хэд хоног дараалан халж, 40 орчим градуст хүрч байгаа гэнэ. Түймэртэй тэмцэхэд есөн нисэх онгоц, гуран нисдэг тэрэг оролцож буй аж.