Японы Засгийн газар коронавирусийн халдварын улмаас тогтоосон онц байдлын дэглэмийн хугацааг энэ баасан гаргаас сунгахаар болов. Одоо нийслэл Токио хот болон таван мужид энэ сарын эцэс хүртэл онцгой байдлын дэглэм хэрэгжиж буй. Үүнээс гадна долоон мужид маргаашаас онц байдал тогтооно. Ингэснээр хязгаарлалтын дэглэм тогтоосон мужийн тоо нийт 16 болох бөгөөд бүх арга хэмжээг ирэх сарын 12 хүртэл сунгах аж. Мөн онцбайдал тогтоосон бүс нутгуудад зоогийн болон шөнийн цэнгээний газруудад согтууруулах ундаагаар үйлчлэхээ зогсоохыг уриалж, худалдааны төв болон олныг хамарсан ажиллагаанд илүү хатуу хязгаарлалт тогтоох аж. Токио хотод мягмар гаргийн байдлаар коронавирусийн халдварын 4300 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеийнхээс 1700 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэрчлэн улсын хэмжээнд коронавирусийн хүнд хэлбэрээр өвчилсөн хүний тоо тав хоног дараалан дээд түвшиндээ хүрсэн гэж Эрүүл мэндийн яамнаас нь мэдээлжээ.