Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн хөнөөлт хортон шавжийг устгах ажил үргэлжилж байна. Ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааны эхний тайлангийн үр дүнг үндэслэн агаарын устгалын ажлыг дөрөвдүгээр сараас хойш шат дараатайгаар хийж буй хэмээн нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард судалгааны ажлыг эхлүүлж, тав, зургаадугаар сард механик аргаар болон онгоц ашиглан хор цацсан гэнэ. Харин долоо, наймдугаар сард гэрлэн урхи тавьж хортон, шавжтай тэмцэж буй. Ингэхдээ агаарын хөлөг ашиглан микробиологийн аргаар 1938, механикаар 500, гэрлэн урхиар 250, нийт 2688 га талбайд тэмцлийн ажлыг хийж байгаа аж.