Гаитид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо 1419 болсон тухай France-Press агентлаг тус улсын иргэний хамгаалалтын албыг эх сурвалжаараа дурдан мэдээлэв.
Өмнө нь 5,7 хүн гэмтэж бэртсэн гэж байсан бол энэ тоо 6,9 болон өсжээ.
Дэлхийн хэд хэдэн улс, олон улсын хүмүүлэнгийн байгууллагууд Гаити улсад гамшигт үзэгдлийн үр дагаврыг арилгахад нь туслалцаа үзүүлэхээ илэрхийлээд байгаа бол АНУ аврагч, техник хэрэгслээ Гаити руу илгээжээ.
Өнгөрсөн бямба гарагт /2021.08.14/ Гаитигийн эргийн дагуу 7,2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Тус улсын иргэний хамгаалалтын албаны мэдэгдсэнээр Гаитид 37 мянга гаруй байшин барилга нурсан байна.