Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таван толгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. 2021-2022 онд нийслэлийн хэмжээнд 170 гаруй мянган өрх шахмал түлш хэрэглэх бөгөөд 300 өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллах юм.
Одоогоор түлшний нөөц 13 мянган тн байгаа хэмээн холбогдох албаныхан мэдээлэв. Энэ өвөл тус үйлдвэр зүүн, баруун бүсэд нийт 600 орчим мянган тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн ажлын айлчлалын үеэр Ерөнхий сайд тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, нийслэлийнхний өвөлжилтийн бэлтгэлийг хангахад шаардлагатай зарим асуудлыг шийдвэрлэх юм.