Хаитид газар 7.2 баллын хүчтэй хөдөлсний улмаас 304 хүн амиа алдаж, 1800 орчим иргэн гэмтсэнийг Иргэний хамгаалалтын газраас нь мэдээлжээ.
Улаанбаатарын цагаар ням гарагт шилжих шөнө болсон уг гамшигт үзэгдлийн төв нь 125 мянга орчим хүн амтай Ле-Ке мужаас 40 км зайтай байжээ. Газар хөдлөлт 10 км-ийн гүнд бүртгэгджээ. Эмнэлэг болон шашны байгууллагууд нь сүйдсэн Өмнөд, Гранд-Анс, Нипп мужид байдал хамгийн хүнд байгаа гэнэ. Газар хөдлөлтийн чичирхийлэл гамшгийн төвөөс 125 км зайтай орших Хаитигийн нийслэл Порт-о-Пренсе болон хөрш орнуудад мэдрэгджээ. Тус улсын Засгийн газар нэг сарын хугацаатай онц байдал зарласан байна.