Сицили аралд агаарын температур 48.8 градуст хүрч халав. Тийнхүү Италид болж буй халалт 1977 оны долдугаар сарын Европын дээд үзүүлэлтийг давжээ. Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлснээр тэр үед Афинд 48 градуст хүрсэн гэнэ. Харин тус улсын хэвлэлүүдэд бичсэнээс үзвэл температурын дээд үзүүлэлт мөн л Сицилид бүртгэгджээ. Тус арлын Энна мужийн Катенануова хотод 1999 онд 48.5 градус хүрч халсан аж.
Африкийн халуун агаарын урсгал дайрч байгаа учраас Италийн томоохон 27 хотын 15-д нь цаг агаарын аюулын хамгийн өндөр буюу улаан түвшин зарласан байна.