Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хадлан бэлтгэх зөвшөөрлийг иргэд, аж ахуйн нэгжид олгохгүй хэмээн мэдээллээ. Зэрлэг амьтдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, идэш тэжээлийн хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орсон адуу, малыг тогтмол үргээдэг. Үүнээс гадна иргэд тус газраас хадлан бэлтгэх хүсэлтэй байгаа учир ийнхүү татгалзсан мэдэгдэл гаргасан аж.
2020-2021 онд өвөлжилт хүндэрч, зэрлэг амьтад суурьшлын бүсэд нэвтрэн эзэнгүй нохдод бариулах, өвчлөх зэрэг багагүй асуудал тулгарсан байна. Тиймээс энэ онд тухайн газраас зөвхөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан хадлан бэлтгэж, өвөлдөө биотехникийн арга хэмжээ авахад ашиглах гэнэ.
Ташрамд дурдахад, дархан цаазат дээрх бүсэд 54 зүйл хөхтөн амьтан, 194 зүйл шувуу, 16 багийн 174 овгийн 270 гаруй төрөлд хамаарах 1660 зүйл шавж, 218 зүйлийн шувуу нутагладаг.