ОХУ-ын Бүгд найрамдах Саха улсад гарсан ойн түймрийн улмаас манай орны агаарын бохирдол эрс нэмэгдэж буй. Тодруулбал, Эрхүү хотын орчимд гарсан ойн түймрийн утаа хойноос чиглэсэн агаарын урсгалын нөлөөгөөр зөөгдөж манай орны нутгийн хойд болон төвийн хэсэг болох Улаанбаатар Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Өвөрхангай, Архангайн зүүн, Дорноговь, Өмнөговийн хойд, Хэнтийд тархаад байгаа.
Энэхүү түймрийн утааны нөлөөгөөр наймдугаар сарын 9,10-нд агаарын чанар эрс муудсан юм. Тухайлбал агаарын чанарын автомат суурин харуулын мэдээгээр Улаанбаатар хотын Баруун дөрвөн зам орчимд агаарын бохирдол эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа гэнэ.