Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг татан гаргах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан, хэрэгжүүлж буй. Уг ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тус аймагт ажиллаж байна. Энэхүү ажлын айлчлалын үеэр Хөвсгөл аймгийн байгаль хамгаалагчидтай хамтран Хүслийн хад орчмын хогийг түүж, цэвэрлэжээ.
Хөвсгөл нуурын нэг л хэсэг болсон Хүслийн хад орчмын хогийг түүж, цэвэрлэхэд 30 тн хаягдал гарсан гэнэ. Энэ нь бүх нийтийн амралтын өдрийг тохиолдуулан тус аймагт аяллаар ирсэн дотоодын жуулчдын "үйлдвэрлэсэн" бүтээгдэхүүн аж.