Хөвсгөл аймгийн брэнд бүтээгдэхүүний нэг болсон цагаан загасыг үржүүлэх судалгааны ажлыг эхлүүлсэн талаар тус аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.
Эл судалгааны ажлыг Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн загас судлаач, доктор Б.Мэндсайхантай хамтран Цагааннуур сумд хэрэгжүүлэх аж. Мөн загас үржүүлэх тоног төхөөрөмж худалдан авах, цагаан загас үржүүлэх техник эдийн засгийн үндэслэл боловсруулах судалгааны ажлыг эхлүүлсэн байна.
Орон нутгийн хөгжлийн сангийн 80 сая төгрөгөөр техник, тоног төхөөрөмжийг худалдан авах бөгөөд “Шинэ сариг” ХХК, Загас судлалын төв ТББ-тай хамтран нийлүүлэх аж.