Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хүргэлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 1071 тохиолдол бүртгэгдсэний 752 нь орон нутагт, 319 нь нийслэлд байв. Харин 1811 хүн эдгэрч, таван иргэн нас баржээ. Ингэснээр коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 857 болов.
Одоогоор халдвар авсан 11.362 иргэнээс хөнгөн 5355, хүндэвтэр 3052, хүнд 764, нэн хүнд 191 хүн байна. Хэвтэн эмчлүүлж буй 9326 хүний 1631 нь хүүхэд, 240 нь жирэмсэн эмэгтэй гэнэ. Харин нийт халдвар авсан 37.248 хүүхэд, 2866 жирэмсэн эх байгаа хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн амын 67.6 хувь буюу 2.202.412 хүн дархлаажуулалтын нэг, 61.4 хувь буюу 1.998.415 иргэн хоёрдугаар тунд хамрагдсан байна.