Нийслэлчүүдийн усны эх үүсвэр бол Туул гол. Харин үүний цутгал болох Улиастайн голын эрэг дагуу амарч, зугаалах иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэнээр экосистемийн тэнцвэр нь алдагдахад хүрчээ. Иймээс Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс, IX, XXIII хорооныхон, "Uncage" сайн дурын клубийнхэн, тус дүүргийн залуучуудын хөгжлийн төв, сайн дурын залуучууд нэгдэж "Улиастайн голоо хамгаалъя" сайн дурын аяныг өрнүүлж байна.
Аяны хүрээнд Улиастай гол орчмын хогийг цэвэрлэж, экосистемийн тэнцвэрийг алдагдуулахгүй алж, зугаалахыг иргэдэд уриалаад байна.