Эрүүгийн хэрэг үүсгээд гурван жил болж буй “Анод” банкны хэрэг саяхан Нийслэлийн прокуророос мөрдөн байцаалтад буцсан. Энэ хэрэгт сэжигтнээр татагдсан “Анод” банкийг удирдаж байсан Н.Даваа, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарыг өчигдөр 11.20 цагт Мөрдөн байцаах газарт дуудан, албадан саатуулах тухай Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрийг дуулгаад авч явлаа. Тэднийг ямар үндэслэлээр саатуулсныг асуух гэсэн боловч цагдаагийнхан уулзуулсангүй. “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн асан Н.Даваагийн 9911.... дугаарт залгахад “Намайг ямар үндэслэлээр саатуулж байгааг мэдээгүй. “Яаралтай ир” гэсний дагуу очтол шууд саатууллаа” гэв. Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Доржсүрэнтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.
-Энэ хэргийн мөрдөн байцаах ажил дөнг өж эхлээгүй. Гурван жил орчим шалгахдаа батлан даалтад гарах боломжтой гэж үзсэн. Гэтэл батлан даалтад гаргасан хүмүүсээ гэнэт яагаад саатуулах болов?
-Баривчлах шийдвэрийг бид бус шүүх гаргадаг.
-Ямар үндэслэл байсан юм бэ?
-Хэд хэдэн үндэслэл бий. Хууль ёсны үндэслэл байгаа болоод саатуулах шийдвэр гаргасан байх.
-Хэргийг саяхан мөрдөн байцаалтад буцаасан. Үүнтэй холбоотой юу?
-Нэмэлт ажиллагаа хийх ёстой байсан гээд өөр зүйл ярихыг хүссэнгүй. Тэдний өмгөөлөгч О.Оюунбилэг Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргаснаа дуулгалаа.
Х.ОЮУНСҮРЭН