- Гадаргуу дахь коронавирусийг 99.99 хувийн үр дүнтэй устгах, хэт ягаан туяаны ариутгагч чийдэнг Хятадын компани бүтээснийг “China daily” сонин уламжиллаа. Тус улсын Хубэй мужийн Халдварт өвчнөөс сэргийлэх, хяналт тавих төвд явуулсан туршилт амжилттай болсон тул янз бүрийн объектыг халдваргүйтгэхэд ашиглахыг зөвлөсөн байна. Эрчим хүч харьцангуй бага хэрэглэдэг шинэ чийдэнг ашиглах хугацаа 50 мянган цаг аж.
- Ураг амьгүй болох, хугацаанаас өмнө төрөх явдал олширсон нь “Ковид-19”-тэй холбоогүй болохыг Канадын судлаачид тогтоосноо CMAJ сэтгүүлд бичжээ. Тэд өнгөрсөн оны 1-12 дугаар сард Онтарио мужид бүртгэсэн бүх төрөлтийг судлаад, ийм дүгнэлт хийсэн аж. 2020 оны хоёрдугаар сарын сүүлчээр Хятадын биологичид “SARS-COV-2” вирус жирэмсэн эмэгтэйчүүдийн эхсийн эсэд халдварладаг байж болзошгүй шинж тэмдэг илрүүлсэн юм.
- “АстраЗенека” болон “Пфайзер” компанийн бүтээсэн вакцин хийлгэсэн Британийн 3.5 сая гаруй хүний дунд явуулсан судалгаанаас үзвэл тэдгээр бэлдмэл халдвар авсны дараа цусны бүлэн, тэр дундаа уушгины артерын судасны бөглөрөл үүсэх эрсдэлийг 15 дахин ихэсгэдгийг “medRxiv” цахим хуудсанд мэдээлжээ.