Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр гэх газар нутагладаг малчин өрхийн гишүүн У энэ сарын 2-нд малын эрэлд гараад, Өлзийт голд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг уржигдар 23.19 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Улмаар Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийнхэн болон Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь тус сумын харьяат 20 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Энэ үеэр буюу уржигдар унаж явсан мориных нь сэгийг Өлзийт голоос олсон байна. Харин өчигдөр 19.10 цагт тус иргэний цогцсыг осолдсон газраас баруун зүгт гурван километрийн зайд, хоёр метрийн гүнээс олж, дээрх сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн хэмээн Онцгой байдлын газраас мэдээлэв.