Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны долдугаар сарын 21-ний 03.00 цагийн үед хэсэг хүмүүс зодолдож, улмаар Д нь "Harrier" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ С-г мөргөж гэмтээсэн хэрэг гарсан. Тус аймгийн прокурорын газраас 2021 оны наймдугаар сарын 04-ний өдөр хэргийн холбогдогч Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Мөн хоорондоо зодолдож, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нэр бүхий 14 хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Дорнод аймгийн Цагдаагийн газраас үзлэг, шалгалтыг үргэлжүүлэн хийж байна.