Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг АТГ-аас саатуулж, гэрт нь нэгжлэг хийсэн аж. Улмаар гэрээс нь их хэмжээний гадаад валют, улстөрчидтэй холбоотой ноцтой материал илэрсэн гэх. Улсын Ерөнхий прокурорын газраас энэ талаар тодруулахад “Тодорхой хэргээр шалгаж байгаа нь үнэн. Мөрдөх байгууллагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа учир прокурорын байгууллагаас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариулт өгсөн. Ш.Нямдоржийг албан тушаалаа урвуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр саатуулсан юм байна. НПГ-ын удирдлагаар ажиллаж байсан хэд хэдэн хүнийг албан тушаал бууруулж, энэ оны гуравдугаар сард Баянзүрх дүүргийн прокурорын газарт томилсон билээ.