Ноолуурын үнэ энэ онд дээд амжилтаа тогтоож, 70000-ын босго давсан бол Хөвсгөлд 74000 төгрөг хүрэв. Энэ нь ноолуурын түүхэн дэх дээд амжилтыг шинэчилсэн үзүүлэлт юм.
УИХ ноолуурын экспортын татварыг сэргээх тухай ярьж, шийдвэр гаргаж амжаагүй байгаа нь уг түүхий эдийн үнэд нөлөөлсөн нь энэ. “Эмээлт” түү- хий эдийн захад ноолуур 68000 төгрөг болж бага зэрэг буурсан бол Архангай, Булганд өсөж, 71000 төгрөгт хүрсэн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Ноолуурын экспортын татварыг сэргээх нь үйлдвэрлэгчдэд ашигтай тусах ч үүнээс болж уг түүхий эдийн үнэ шалдаа буух вий гэсэн хардлага малчдад төрөөд байна. Гэвч “Монголын ноос, ноолуур үйлдвэрлэгчдийн холбоо”-ныхны ярьж буйгаар нэгэнт тогтсон үнэ буурахгүй аж.
Дэлхийн зах зээлд нэг кг самнасан ноолуурын үнэ 130 долларт хүрч өссөн учраас тэд ингэж тооцсон биз ээ.