Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Соёот гэх газар өчигдөр 16.22 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт цахим шуудангаар ирүүлсэн байна.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учруулаагүй хэмээжээ.