Жон Толкиений алдарт "Бөгжний эзэн" зохиолоор сэдэвлэсэн телевизийн цуврал кино хийгдэж байгаа бөгөөд 2022 оны есдүгээр сард үзэгчдийн хүртэл болно гэж төслийн зохиогч “Amozon Studio” амалжээ.
Тус цуврал бүтээлийн эхний кадрууд (байгальд авсан зураг) цахим сүлжээнд гарсан байна. “Бөгжний эзэн”-ний зарим фенүүд телевизийн хувилбарыг тэсэн ядан хүлээж байгаа бол зарим нь “улс төрийн засвар” хийгдэж уйтгартай болох байх гэж эмээж байгаа аж.
“Amozon Studio” компанмийэ тэргүүн Женнифер Салк хэлэхдээ тус киноны зураг авалт Шинэ Зеландад, өөрөөр хэлбэл Питер Жексоны (“Бөгжний эзэн” киноны найруулагч) киноныхоо хоббитууд болон бусад баатруудыг анх “суурьшуулсан” газарт явагдсан гэжээ.