ОХУ-ын Сибирьт ой, хээрийн түймэр дэгдсэн. Үүнээс үүдэн Улаанбаатар хот болон хойд аймгийн ихэнх нутгийг түймрийн цагаан утаан бүрхээд байна. Тодруулбал, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар утаа улам өтгөрөн нэмэгдэж, улмаар зүүн тийш шилжих болохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн.
Өвөлдөө цельсийн -60 градус хүрдэг тус бүс нутагт сүүлийн 150 жилд байгаагүй халуун болсон нь ийнхүү түймэр гарах шалтгаан болсон байна. Газар нутгийнх нь 80 гаруй хувийг тайга эзэлдэг Саха нь ой хээрийн түймэрт өртөмтгий бүс нутаг боловч уур амьсгалын өөрчлөлт түймрийн хэмжээ, давтамжийг нэмсээр байна.