Дорнод аймгийн Хэрлэн сумд 19 настай иргэн "Д" энэ оны долдугаар сарын 21-ны шөнө 03.00 цагт 18 настай "С"-ыг автомашинаар мөргөөд, зугтаажээ. Одоогоор хохирогч "С" ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд түүнийг гэмтээсэн "Д"-д эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, цагдан хорих арга хэмжээ авчээ. Мөн тухайн үед зодоон хийсэн гэх 13 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг аймгийн прокурорт хүргүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар Дорнод аймгийн цагдаагийн газраас мэдээллээ. Ташрамд дурдахад, тэд эмэгтэй хүүхдээс болж зодолдсон гэх урьдчилсан дүгнэлт гарсан байна.