Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төмрийн үйлдвэрийн хашаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний сөнөөгч, бөмбөгдөгч 20 онгоцыг задалж хураасныг бид өм нөх дугаартаа мэдээлсэн. Үйл явдлын мөрөөр дахин сурвалжиллаа. Задалсан онгоцнуудыг өнгөрсөн өвөл, ар ван хоёрдугаар сард хүнд даацын ачааны ма шинаар хэд хэдэн удаа зөөж авчирсныг цагдаа, тагнуулынхан тогтоожээ.
Тус компанийн захирлаас цагдаа, тагнуулынхан хэд хэдэн удаа тайлбар авсан байна. Налайх дүүргийн IV хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг арматурын үйлдвэрлэл худал дааны “Металл опт” компанийн хашаанд бид өчигдөр очлоо.
Тэнд хаягдал төмөр их хэмжээгээр овоолсон байсан бөгөөд үйл ажиллагаа нь хараахан жигдрээгүй байгаа талаар компанийнхан ярьж байсан. Улаанбаатараас 5-6 хятад иргэнийг машинаараа хүргэж ирсэн компанийн захирал Р.Баттогтохтой бид таарлаа.
Түүнтэй уулзахад “Манай хашаанд энэ онгоцны сэгнүүд их удаж байна. Гантулга гэдэг хүн авчирч хаяад одоо болтол авахгүй юм. Тэрбээр биднийг худалдаж аваач гэдэг санал тавиад авчирсан. Бид уг онгоцны эд ангийг шинжилгээнд оруулаад шаардлага хангахгүй гэж дүгнээд авахгүй гэдгээ хэлсэн. Учир нь онгоцны эд анги бол хөнгөнцагаан хайлш юм билээ.
Бид арматур үйлдвэрлэхдээ хар төмөр хэрэглэдэг болохоор онгоцны хэсгүүд манай үйлдвэрт хэрэггүй гэж хэлсэн. Гантулгад үүнийгээ ав гэж хэлэхэд БХЯ, ЗХЖШ-ын эрх бүхий хүмүүсийн төмрийн хаягдалд нийлүүлэхийг зөвш өөрсөн гарын үсэгтэй бичиг байгаа гэж надад хэлсэн шүү.
Үүнийгээ аваач гэхээр хүнд даацын унаа тэрэг, ачигч машин хөлслөх гээд зардал их гарах гээд байгаа тул авчих газар олтол танай хашаанд байлгая гэсэн юм. Би энэ компанийг хятадуу даас худалдаж аваад үйл ажиллагааг нь жигдрүүлэх гэж хичээж байна. Манайд мэргэжлийн ажилчид байхгүй болохоор хятад иргэдийг хууль журмын дагуу авчирч ажил луулна. Налайх дүүрэгт цэр гийн анги олон байсан болоод ч тэр үү, хаягдал төмөр дотор цэргийн зэвсэг техникийн эд анги нэлээд байсан. Өнгөрсөн өвөл биднийг энэ компанийг худалдаж авах үед явган цэргийн байлдааны машины их бие байсан.
Одоо дугуйных нь эд анги бололтой зүйл үлдсэн. Их биеийг нь хайлуулсан юм шиг байна” гэлээ. Ингээд биднийг дагуулан онгоцны тайрсан хэсэг дундуур явлаа. Сэгнүүдийг тус компанийнхан хашааныхаа зүүн урд хэсэгт буулгуулжээ.
Онгоцны сэг бүгд хянах сам бар, моторгүй, буудах болон бөмбөгддөг эд анги нь байхгүй байсан юм. Онгоцнуудын ихэнхийг 50 см-ийн хэм жээгээр тайрч, 5-6 хэсэг болгон хуваасан байв. Заримынх нь далавчийг тайраад их биеийг бүтнээр нь шахам хаясан ч харагдав. Онгоцны их биеийн хажуу талд Монголын сүлд, ангийн болон онгоцны дугаар нь дурайж байлаа.
Тэдгээр онгоцнуудаас хүмүүс хөдөлгүүр, бүхээгний хэсэгт байдаг зэсээр хийсэн эд ангийг нь тонож авсан гэнэ. Уг үйлдвэрт хүмүүс цэргийн зориулалттай зэвсэг техникийн хуучирч муудсан эд ангийг багагүй нийлүүлдэг бололтой.
Нисэх онгоцны бөмбөг, явган цэргийн байлдааны машины дугуйны хөтлөгч гээд цөөнгүй зүйл харагдлаа. Бид “Металл опт” ком панийн захирлын зөвлөсний дагуу уг онгоцуудыг тус компанид нийлүүлэх санал тавьсан Гантулгатай уулзахыг хүсэж, 8809… дугаарын утас руу ярьсан юм. Гэтэл тэрбээр “Та нартай уулзах шаардлага байхгүй. Хугацаа нь дууссан энэ онгоцуудыг устгахаас өөр арга байхгүй гэсэн шийдвэр гарч, хэдэн хэсэг болгож хуваасан. Улмаар холбогдох байгуулла гаас мөнгийг нь төлсөн.
Энэ бол нууцад хамаарах зүйл байсныг илчилчихлээ. Холбогдох бай - гууллагатай нь устгах гэрээ хийж, нууц байдалд устгах гэж байсан юм. Энэ бүгд надад хамаагүй. Тагнуул, Цэргийн тагнуулынхнаасаа асуу” гэв. Монголын Зэвсэгт хүчнийг удирдаж байдаг БХЯ, ЗХЖШ-ын эрх бүхий ажилтнуудаас энэ талаар тайлбар өгөхийг хүссэн юм. ЗХЖШын албаны хүн “Энэ асуудалд Батлан хамгаалах яамныхан л тайлбар өгөх ёстой” гээд өөрсдөөсөө зайлууллаа. Харин тус яамныхнаас тайлбар өгөх хүн олдсонгүй.
Бүгд л асуудлаас бултав. Бидэнд олдсон мэдээллээр ЗХЖШын Агаарын довтол гооноос хамгаалах цэргийн командлалынхан энэ талаар маш сайн мэдэж байгаа бөгөөд үүнд нь БХЯ-ны харьяа “Транс сэргэлт” компанийнхан оролц сон бололтой гэж дээрх хоёр байгууллагад ажилладаг эх сурвалж мэдээлсэн юм. Энэ онгоцнуудыг оросуудад үнэ хүргэж өгөх гээд чадаагүй манайхан Донын Ростовын нэгэн компанийнхнаас гадна йеменчүүдэд худалдах гэж үзжээ.
Улмаар тус улсаас дөрвөн хүн, орчуулагчийн хамт Зэвсэгт хүчний 337 дугаар ангид очиж, дотуур нь явж, тэр бүр нээгээд байдаггүй ангаар буюу онгоцны гараашийн хаалгыг нээлгэн үзэж байсан гэнэ. Сүүлийн жилүүдэд 337 дугаар ангийн байлдааны “МИГ- 21” онгоцны ангаарыг нээхэд их хэцүү болсон аж. Учир нь Зэвсэгт хүчний төсвийг танаснаар тус ангийн зарим хэсгийн цахилгааныг тасалжээ.
Цаг үе арай дээрдэж, тус ангид цахилгаан өгдөг болох үед хаалгыг нээх цахилгаан мотор нь эвдэрсэн юм байна. Эцэст нь йеменчүүдэд онгоцнуудыг үзүүлэхийн тулд ангаарын хаалгыг хоёр тийш нь танкаар татаж, арай гэж онгойлгосон гэдэг. Энэ тухай мэдээллийг Зэвсэгт хүчний 337 дугаар ан гид болон ЗХЖШ-ын АДХЦ-ийн командлалд ажиллаж байсан нэгэн өгүүлсэн.
Энэ үедээ онгоцны мотор бусад эд ангийг салгаж өөр тийш нь шилжүүлсэн байж магадгүй гэнэ. Йеменчүүд яриа хэлцэл хийж тохиролцон, худалдаж авахын даваан дээр ОХУ-ын эрх бүхий хүмүүс дээд командлалдаа мэдээлэл хүргэж, тус улсын талаас 1979 оны гэрээг сануулсан албан тоотыг манай БХЯ, ЗХЖШ-т ирүүлсэн гэдэг юм билээ. Зөвхөн онгоцтой холбоотой асуудлаар ч тогтохгүй манайхан АКМ, танк, сэлбэг хэрэгслийг гуравдагч оронд худалдах гэж байсан учраас оросууд хориг тавьсан юм байна.
Улмаар ОХУ-ын цэрэг зэвсгийн нууцыг бусад улс оронд алдахгүйн тулд тус улс цэрэг техникийн харилцаагаа шинэ шатанд гаргаж, улмаар манай улсад буй байлдааны хуучин зэвсэг техникээ шинэчлэн сайжруулах арга хэмжээ авч, “Дархан, Сэлэнгэ” нэртэй хамтарсан хээрийн сургууль хийдэг болсон гэж тайлбарлах хүн ч байна.