Хүн амынхаа 70 гаруй хувийг вакцинжуулсан ч Израиль улсад дахин хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч эхэллээ.
Мягмар гарагт /2021.08.03/ тус улсын Засгийн газраас гаргасан мэдэгдэлд ““зөвхөн вакцинд хамрагдсан хүмүүсийг 100 болон түүнээс олноороо битүү орчинд цугларахыг зөвшөөрч, 100-с дээш хүн гадаа цуглах тохиолдолд амны хаалт зүүхийг шаардана” хэмээн дурджээ. Уг арга хэмжээг тус улсад “COVID-19”-ийн халдвар тэр дундаа “Дельта” хувилбар тархсантай холбоотой авчээ.
Түүнчлэн АНУ, Грек тэргүүтэй 18 орноос ирж буй хүмүүсийг вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран 14 хоног тусгаарлах аж.
Өнгөрсөн хоногт тус улсад 3,148 шинэ тохиолдол илэрч, найман хүн COVID-19-ийн улмаас нас баржээ. Цар тахал эхэлснээс хойш Израильд 882,798 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 6,495 хүн нас барж, 853,260 хүн эдгэрсэн байна.