Налайхын уурхайд дахин нэг эрдэнэт хүний амь эрсэд лээ. Энэ талаар Уул уурхайн аврах албаны дарга Ц.Жанчиваас тодрууллаа.
-Осол юунаас болж гарсан юм бол?
-Налайхын уурхайд осол гарлаа гэсэн дуудлага өчиг дөр 10.00 цаг өнгөрч байхад ирсэн. Тэндээс нүүрс гар аргаар зөвшөөрөл гүй олборлодог хүн олон бий. Эдний нэг “Их урсгал” компанийн хоёр ажил чин уурхайн гүнд дарагдан, нэг нь газар дээрээ нас барсан байна. Нөгөө хүнийх нь бие тун тааруу байгаа. Эмч нар амийг нь аврах гэж чадах чинээгээрээ оролдож байна гэсэн.
-Тэр өдөр юу болсон юм бэ?
-“Их урсгал” компанид тухайн өдөр дөрвөн хүн 100 метрийн гүнд ажиллаж байтал хана нурахад хоёр нь амжиж гарч, бусад нь гарч чадаагүй юм билээ. Манай албаныхныг очиход нэг нь хэдийнэ амиа алдсан байж. Учир нь тухайн газрын агаарын найрлагын дөнгөж найман хувь нь хүчилтөрөгч байсан.
-Аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн компанид ямар арга хэмжээ авсан бол?
-Нүүрс олборлохыг хорьсоор байтал дур зоргоороо үйл ажиллагаа явуулсан, дээрээс нь ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж чадаагүй болохоор “Их урсгал” компанид хариуцлага тоо цох нь тодорхой. Налайхын уурхайд он гарсаар 11 хүн амиа алдаад байна.
О.Халиун