Беларусиар дамжин Ази, Африкийн орнуудаас ирсэн хууль бус цагаачид нутаг буцвал Литва улсын эрх баригчид тусламж үзүүлэх нь. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Литва дахь товчооны тэргүүн Эйтвидас Бингялисийн мэдээлснээр ийм сонголт хийсэн хүмүүст тусламж үзүүлэх ч бэлэн мөнгө олгохгүй аж.
Тусламжийг орон байр түрээслэх, мэргэжлийн сургалтад хамрагдах нөхөн төлбөр, үйлдвэрлэл эрхэлж эхлэхэд санхүүгийн дэмжлэг болгон өгөх гэнэ. Европын Холбоо руу хууль бусаар нэвтрэхээр төлөвлөж буй хүмүүс 10 мянга орчим еврог хууль бус зуучлагчдад төлдөг. Энэ зардлыг гаргахын тулд тэд орон гэрээ худалддаг учир эргэж очих газаргүй болсон байдаг аж.
2021 он гарснаас хойш Литва, Беларусийн хил дээр хууль бусаар нэвтрэх гэсэн 3832 хүнийг саатуулжээ. Энэ нь 2020 оныхоос бараг 50 дахин илүү үзүүлэлт юм. Тэднийг эх оронд нь буцаахыг Вильнюс чармайж буй. Беларусь улс хөрш орнууд руу хууль бус цагаачид дамжин өнгөрөх замын хаалт болдог байснаа Өрнөдийн улс төрийн дарамт шахалтын улмаас цаашид үргэлжлүүлэх, эсэхээ бодох хэрэгтэй болж байна гэж өнгөрсөн тавдугаар сарын эцсээр Ерөнхийлөгч Александр Лукашенко нь мэдэгдэж байжээ.