Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр “Ногоон алт-малын эрүүл мэнд” төслийг 17 жилийн турш хэрэгжүүлсэн бөгөөд энэ онд өндөрлүүлж байна. Мал аж ахуй, түүнээс гаралтай бүтээгдэхүүний тоо бус чанарт анхааран, тогтвортой байдлаар хөгжүүлж, нүүдэлчин ахуйг үргэлжлүүлэх суурь болсон эрүүл, соргог бэлчээрийг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилго бүхий эл төслийн хаалтын үйл ажиллагааг зорилтот долоон аймагт зохион байгуулах гэнэ. Энэ үеэр дээрх төслийг хэрэгжүүлсэн Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн бэлчээрт гарсан үр дүнг танилцуулах аж. Мөн төслийг хэрэгжүүлэгчид цаашид үр дүнгээ сайжруулах, тогтвортой байдлыг хадгалах талаар орон нутгийн удирдлагуудтай гэрээ байгуулах юм.
Төслийн үр дүнг танилцуулах хуваарь:
Наймдугаар сарын 2- Архангай
Наймдугаар сарын 3- Баян-Өлгий
Наймдугаар сарын 4- Баянхонгор
Наймдугаар сарын 6- Завхан
Наймдугаар сарын 9- Ховд, Говь-Алтай
Наймдугаар сарын 10- Увс аймагт зохион байгуулна.