НӨАТ-ын сугалаа хийгээд бусад хууль бус зүйлийн талаар өнөөдөр 11.00 цагаас мэдээлэл хийнэ хэмээн иргэн Г.Ган-Очир зар тараасан. Харин өнөөдөр 09.04 цагт цагдаад Г.Ган-Очирын талаар зөрлийн дуудлага ирсэн байна. Дуудлагаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн очсон аж. Улмаар тус хэлтсийнхэн Г.Ган-Очирыг эрүүлжүүлж, улмаар шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Хэргийн талаар эргэн мэдээлэх болно.