Сүүлийн 24 цагийн хугацаанд 1444 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 467, хөдөө орон нутагт 977 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингээд улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 168,673 болов.
Мөн хугацаанд 2,288 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 гаруй насны зургаан иргэн энджээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9188 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 5596
- Хүндэвтэр- 2547
- Хүнд – 855
- Маш хүнд - 190 хүн байна