Иргэн Г.Ган-Очир өөрийнх нь нэр хүндэд халдаж, батлагдаагүй мэдээлэл цацсан хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүг шалгуулахаар АТГ болон прокурорын байгууллагад гомдол гаргажээ. Уг мэдээллийн дагуу прокурорын байгууллагаас А.Баатархүүд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэх хариуг Г.Ган-Очирт өгсөн байдаг. Г.Ган-Очир өнөөдөр 11.00 цагт НӨАТ-ын сугалааны 175 тэрбум болон сонгуулийн цахим машины булхай, нэмээд аавынхаа нас барсан шалтгааныг талаар мэдээлэл хийнэ хэмээсэн зар тараасан. Харин Г.Ган-Очирыг дөнгөж сая гэрээс нь саатуулсан гэх мэдээлэл ирэв. Цагдаагийн байгууллагаас дээрх мэдээллийг үгүйсгэсэнгүй. Ямартай ч хэвлэлийн бага цуцлагдсаныг холбогдох байгууллагаас мэдээллээ.