Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас ХБНГУ-ын шашны “Төвдийн өв сан”, улс төрийн “Ардын дипломат харилцааны Германы сан”, боловсролын “Узбекистан улсын гадаад орнуудтай харилцах найрамдлын нийгэмлэг”, БНСУ-ын “Дэлхийн урлагийн мастеруудын холбоо”, ИБУНВУ-ын эрүүл мэндийн “Вижн интернэшнл”, Японы байгаль орчны “Оиска Монгол”, БНСУ-ын хүмүүнлэгийн “Монголын хөгжил дэх дэм”, Японы “Азийн олон улсын хүүхдийн найрамдал сан”, АНУ-ын “Си Ти Ви Министрис” байгууллагыг татан буулгалаа.
Эдгээр байгууллага хууль журамд заасны дагуу тайлангаа өгдөггүй, юу хийж байгаа нь тодорхойгүй, зарим нь үйл ажиллагаагаа зогсоох хүсэлт гаргасан учир ГИХАЭГ-аас ийм шийдвэр гаргажээ. Одоогийн байдлаар гадаадын болон олон улсын төрийн бус 113 байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна.
Х.БОЛОР