Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хадгалсан, хэрэглэсэн, тээвэрлэсэн болон улсын хилээр эд өлгийн зүйл гаргасан, бүлэглэж хулгай хийдэг гэмт этгээдүүдийг өчигдөр шүүх байв. Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Алтангэрэл, Б.Гантуяа, Б.Саранзул, Б.Гэрэлчулуун, Х.Солонго нарыг буруутай хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 20.7-1, 20.7-2, 18.5-3 болон 2002 оны Эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Шүүгдэгч нар найман өмгөөлөгч авсан аж. Гэвч өмгөөлөгч нар хүндэтгэх шалтгаан хэлж, шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ. Тиймээс мансууруулах бодис борлуулдаг, хилээр хориотой бараа гаргадаг, зохион байгуулалттай хулгай хийдэг бүлэглэлийн гэм буруугийн хурлыг ирэх долоо хоног дахин товлосон байна.