Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт Улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 32 зүслэгтэй компьютер томографийн оношилгооны тоног төхөөрөмж суурилуулж, өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тус аймагт нэн шаардлагатай байсан компьютер томографийн уг аппаратыг ашиглалтад оруулснаар иргэд орон нутагтаа оношилгоонд хамрагдах боломжтой болсон хэмээн холбогдох албаныхан мэдээлэв.
Архангай аймгийнхан энэ оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласан бөгөөд үүний хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.