Сүхбаатарын талбайд гэр барин хонож буй хөдөлгөөнийхнийг цагдаа нар уржигдар шөнө бүсэлж, галт зэвсэг хэрэглэхийг завдсан гэсэн мэдээлэл цацагджээ. Энэ талаар нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газрын ахлах байцаагч, хошууч Г.Батхуягаас тодруулахад “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” эвслийнхэн Сүхбаатарын талбай руу гэр зөөж байна” гэсэн мэдээлэл ирсэн юм.
Энэ дагуу манай 10 гаруй алба хаагч 10.30 цагт талбайд очсон. Цагдаагийн байгууллага талбайд нэмэлт хамгаалалт гаргаж байна. Алба хаагч бүрийн тусгай хэрэгсэлд нулимс асгаруулагч, хийн буу, гав, бороохой багтдаг. Хийн буу нь иргэдийн амь насанд аюул учруулахгүй, өдөр тутмын эргүүл хамгаалалтад ашигладаг хэрэгсэл болохоос галт зэвсэг биш. Бид галт зэвсэг авч яваагүй” гэв.
С.БҮЖИН