Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд короавируст халдварыг илрүүлэх зорилгоор 5,221 сорьцод шинжилгээ хийхэд 1,019 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 220, хөдөө орон нутагт 799 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингээд улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 167,229 болов.
Мөн хугацаанд 2,280 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 гаруй насны дөрвөн иргэн энджээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,293 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 9,516 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 5,733
- Хүндэвтэр- 2,573
- Хүнд – 832
- Маш хүнд - 155 хүн байна.