Гэрийнхээ ойролцоох зогсоолуудад цахилгаан машинаа цэнэглэх системийг Францын “Renault”, Италийн “Enel X” компани хамтран боловсруулжээ. Эрчим хүчний динамик зохицуулалттай “ухаалаг” байшинд тохиромжтой станц нь цахилгааны хэт ачаалал үүсгэхгүйгээр тээврийн хэрэгслийг хурдан, аюулгүй цэнэглэх аж. Энэ шийдэл нь машиныг алсаас цэнэглэх боломж олгож байна.