Цагдаагийн албан хаагчид халдаж, танхайрсан хэрэг өнгөрсөн даваа гаригт Баянгол дүүрэгт хоёр ч удаа гарсан байна. Тус дүүргийн IV хорооны иргэн, 25 настай Б энэ сарын 24-ний орой гэрийнхэндээ агсам тавьж, айж сандарсан гэрийнхэн нь цагдаад дуудлага өгчээ. Гэтэл тэрбээр дуудлагаар очсон Эрүүлжүүлэх байрны цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж, гэмтэл учруулан танхайрсан байна.
Мөн энэ өдөр тус дүүргийн V хорооны нутаг, “Өвөрмонгол” рестораны үүдэнд хүмүүс зодолдож байхад нь ойролцоо явж байсан иргэд цагдаад дуудлага өгсөн аж. Дуудлагаар очсон алба хаагчдыг Баянзүрх дүүргийн XXV хорооны оршин суугч, 37 настай Х, Сонгинохайрхан дүүргийн V хорооны иргэн 31 настай Э нар эсэргүүцэж, хууль ёсны шаардлагыг нь биелүүлэлгүй тэдэнд халдаж, хувцас формыг урж, биед нь гэмтэл учруулан танхайрчээ.
Г.РАВЖАА