Он гарснаас хойш нийслэлийн хоёр дүүрэг, 35 аймгийн 47 сумд үерийн усанд автсан 236 тохиолдол бүртгэгджээ. Үүний улмаас дөрвөн иргэн, хоёр хүүхэд нас барж, 848 мал хорогдсон. Мөн үерийн усанд хоёр гэр урсаж, 45 байшин, 235 гэр, 75 автомашин усанд автсан байна.
Цаг уурын байгууллагаас Орхон голын адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хангай нурууны өврийн Богд, Яруу, Шарга, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Увс нуурын Баруунтуруун, Алтай нурууны Төгрөг зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Байдраг, Баруунтуруун, Хархираа, Ховд гол үерийн түвшинг 5-55 см давсан байна.
Харин Халх, Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-60 см даван хүчтэй үерлэжээ.
Иймд дээр дурдсан голын сав дагуу суурьшиж, нутагшиж буй иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж буй иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.