“Pfizer”, “Moderna” компаниуд Европын Холбоонд хэрэглэх коронавирусийн эсрэг вакциныхаа хэрэглэх эмийн нэг тунгийн үнийг нэмжээ гэж “Financial Times” мэдээлэв.
Тус сонинд бичсэнээр “Pfizer” вакцины нэг тунгийн үнэ 15.5 евро байсан бол 19.5 евро болж өсчээ. Харинг “Moderna” компани вакциныхаа нэг тунгийн гэрээний үнэ 3 доллароор өсгөж 25.5 ам. доллар болсон байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус хоёр компани ЕХ-нд үнийн бодлогынхоо талаар тайлбар өгөхөөс тагалзжээ.