Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өчигдөр болж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх хүнийг сонгосон байна. Ийнхүү тус шүүхийн нийт шүүгчдийн олонхийн санал авсан Ж.Амарсанаагийн нэрийг дахин дэвшүүлэхээр болжээ.
Ж.Амарсанаа нь Цэцийн гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа нь дууссан байжээ. Бидэнд олдсон мэдээллээр Ж.Амарсанаатай хамт Улсын ерөнхий прокурорын орлогч асан Б.Цэрэнбалтав өрсөлдсөн ч олонхийн саналыг авч чадаагүй гэнэ.
Мөн энэ хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчийн орон тоонд томилогдсон Т.Уранцэцэгийн зэрэг дэвийг нэмэгдүүлэх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.
Г.РАВЖАА