Хөдөлмөрийн баатар, олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоохын тулд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс зайлшгүй мэдүүлэг авах шаардлагатай. Тиймээс хохирогч Э.Энхбат эдгэрч, улмаар Монголд ирж мэдүүлэг өгтөл энэ хэргийг эцэслэн шийдэх боломжгүй гэнэ.
Улсын начин Э.Энхбат эмчилгээ хийлгэхээр 2021 оны дөрөвдүгээр сарын 12-нд БНСУ-ыг зорьсон билээ. Багагүй хугацаанд сэхээнд ухаангүй байсан түүнийг БНСУ-д очоод эргэсэн гэх мэдээлэл бий.
Хэргийн талаар эргэн сануулахад Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан юм.