"ДЦС-3" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Чинбатыг Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид саатуулсныг эх сурвалж хэллээ. Эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр түүнийг яллагдагчаар татаж, АТГ-ын комиссарууд албан өрөөнд нь гүйцэтгэх ажиллагаа явуулсан аж. УЕПГ-аас "ДЦС-3" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Чинбатад ямар шалтгааны улмаас цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорьсныг тодруулав. Тус газраас мэдээллийг үгүйсгэсэнгүй, гэхдээ "Мөрдөн шалгах ажиллагаанд байгаа хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй" гэв. Ямартай ч түүнийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг буюу авлигын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэнэ.